Ерөнхийлөгч Ираны уран баяжуулах үйлдвэртэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ираны уран баяжуулах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ираны уран баяжуулах үйлдвэртэй танилцсан үйл явдлыг мэдээллийн Associated Press агентлаг онцолжээ. Энэ талаарх мэдээндээ “Иран улс өмнө нь гадаадын ямар ч улсын Ерөнхийлөгчид үүдийг нь нээж байгаагүй уран баяжуулах гол үйлдвэрээ Монгол улсын Ерөнхийлөгчид үзүүлсэн байна. Энэ тухай Ираны Үндэсний телевизээр Монгол улсын Ерөнхийлөгч Ираны төв хэсгийн Натанз хотод байрладаг үйлдвэрийн уран боловсруулдаг машины үйл ажиллагааг нарийвчлан судлан, үзэж буйгаар гарчээ. Монгол Улс уран олборлож ОХУ-ын тусламжтайгаар анхны уран баяжуулах үйлдвэр барих тухай мэдэгдсэн. Харин Иран улсын зүгээс Монгол Улсад уран баяжуулалтын тал дээр туршлагаасаа хуваалцах тухай мэдэгдээд байсан юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү айлчлалынхаа үеэр Ираны уран баяжуулах үйлдвэртэй танилцах хүсэлт гаргасан аж. Харин түүний энэ хүсэлтийг Ираны тал хүлээн авч, ийнхүү уран баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцуулжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа “Энэ үйлдвэр бол хосгүй сайхан газар юм. Магадгүй энд бусад орны албаныхны хувьд ингэж  зочлох боломжгүй. Би энэ үйлдвэрийн үйл ажиллагаанаас уран баяжуулалт нь энхийн зорилгоор хэрэглэгдэж буйг харлаа” гэж мэдэгдсэн байна” хэмээжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж