Есдүгээр сарын 2-нд болсон хиймэл хөлтэй тамирчдын 200 метрийн гүйлтийн уралдааны турш ӨАБНУ-ын тамирчин Оскар Писториус тэргүүлж явсан ч барианы өмнөхөн Бразилийн Алан Оливейра түүнийг гүйцэж түрүүлэн аварга болсон юм. Тэмцээний дараа О.Писториус өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрснөөс илүү урт хиймэл хөл хэрэглэснийхээ ачаар аваргалсан гэж шүүмжилсэн юм. Тусгай комисс аваргын хиймэл хөлийг хэмжиж үзээд зөрчил илрүүлээгүй байна. Үүний дараа О.Писториус өрсөлдөгчөөсөө албан ёсоор уучлал гуйж, дэндүү болчимгүй зүйл хэлсэндээ харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр Бээжингийн Паралимпийн наадамд энэ зайд аваргалж байжээ.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин