Монголын анхны “Fashion Channel” 09.08-нд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Монголын анхны “Fashion Channel” 09.08-нд нээлтээ хийнэ


2012.09.05-ны өдөр 11:00 цагаас Corprate зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулна./Баянгол зочид буудлын хажууд/

“Fashion Channel” бол Монгол улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр 100% дагнасан телевиз юм. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос цацалтын албан ёсны тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй уг суваг “Монголын ЗагварынСуваг” гэдгээрээ бусад гадаадын загварын сувгуудаас ялгаатай.“Fashion Channel” бол “Загварын ертөнцийн мэдээллийн эх сурвалж”юм.

“Fashion Channel” сувгаар юу гарах вэ?

Загварын ертөнцөд хамаарах 20 гаран булантай бөгөөд Монголын загварын салбар, дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй цацах эфирээрээ хүргэх болно. Загварын ертөнцийн “мэдээллийн эх сурвалж” бол “Fashion Channel”.

(Нээлтийн үйл ажиллагааны урилга)


“Fashion Channel”сувгийн нээлтийн үйл ажиллагаан дээр юу болох вэ?

Нээлтийн үйл ажиллагаан дээр ОУ-д танигдсан Монгол дизайнерууд, Модель, Зураач гээд уран бүтээлчдийн сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлүүдийг үзэх болно. Монголын хамгийн том, аварга 4м өндөр“Туфль” болон бусад аварга, том хувцас хэрэглэлүүдийг эндээс үзнэ. Уг нээлтийн үйл ажиллагаа өдөр тутмын шоу цэнгээний хэмжээнд бус олон улсын анхаарал татсан загварын томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог. Энэ өдөр Үзэсгэлэн /Art, Fashion, video art/, Fashion show/Designers, Models/, Fashion party/Хамтлаг, дуучид/гэсэн 3 үндсэн хөтөлбөртэй. Зохион байгуулах багынхан 2012.09.05-ны өдөр болох хэвлэлийн бага хурлаараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, хэвлэлийнхэнд олгох мандатын бүртгэл хийнэ.



“Fashion Channel” сувгийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад загварын салбар, уран бүтээлчдийн нийлсэн 200 гаруй хүний баг бүрэлдэхүүн ажиллаж байна.


Товч:

– 2012.09.05-ны өдөр Corprateзочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлав./Баянгол зочид буудлын хажууд/
– Нээлтийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурлаас авах боломжтой
– Нээлтийн үйл ажиллагааг сурвалжлах мандатыг хэвлэлийн бага хурал дээр бүртгэж авна
– Нээлтийн үйл ажиллагаа 2012.09.08 өдөр буюу энэ хагас сайн өдөр Нүхтэд байрлах Corprate Hotel & Resort nukht-д болно.

www.ftv.mn, Contact: 99109211 www.facebook.com/fashiontv.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж