Paris Hilton шинэ үнэртэн гаргана | News.MN

Paris Hilton шинэ үнэртэн гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Paris Hilton шинэ үнэртэн гаргана

Олон тэрбум долларын өв залгамжлагч, эрх бүсгүй Paris Hilton-ыг мөнгөө үрж ядан, шоу бизнесийн олон салбарт хүчээ сорьдог нэгэн хэмээн шүүмжилдэг. Энэ нь ч ортой. Тэрбээр дууны цомог гарган, кинонд тоглож, өөрийн нэрийн загварыг хүртэл гаргаад амжсан.
Харин түүний энэ зуныг угтаж буй хамгийн том сенсааци нь шинэ үнэртэн нь болох  бололтой. Тэрбээр өөрийн нэрийн үнэртэнгүүдээ аль хэдийнэ худалдаанд гаргасан ба энэ удаагийнх нь 10 дахь нь болж байгаа аж. Цөөнгүй тоо байгаа биз.
Одоогоор шинэ үнэртэй усныхаа нэрийг зарлаагүй байна. Харин өмнөх үнэртэн нь “Tease” хэмээх нэртэй байсан бөгөөд эмэгтэй хүний энхрий ялдам зан чанарыг тодотгосон зөөлөн үнэртэй хэмээн онцолж байсан юм. Энэ ч утгаараа тэрбээр “Секс бэлгэ тэмдэг" гэгддэг алдарт жүжигчин Мерилин Монрогийн стилиэр хувцаслан зар сурталчилгааны зургаа авахуулж байсан аж.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-15 80.216.203.226

naad teneg gar chini unerten uildverlej bga yum uu himiin horondoo horodh vii dee terend tiim uhaan bhgui saltaagaaraa l hiij bga sh de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж