Ховд аймгийн хэмжээнд 19050 хүүхэд суралцана

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн хэмжээнд 19050 хүүхэд суралцана

2012-2013 оны хичээлийн шинэ жилд Ховд аймгийн ЕБС-ын 24 сургуулийн 660 гаруй бүлэгт 19050 хүүхэд суралцах бөгөөд бага боловсролд 9080, суурь боловсролд 6022 сурагч суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 1813, есдүгээр ангид 2000, 11-р ангид 1556 сурагч суралцахаар эрдмийн баяраа эхэллээ. Өнгөрсөн хичээлийн жилд 19099 сурагч суралцсанаас өдрөөр төгсөх ангид 6394 сурагч төгсөж, мэргэжлээ сонгосон байна. Ховдын багш нараас өнгөрсөн жил улсын олимпиадад нийт 16 багш 28 сурагч оролцож “Цаст-Алтай” сургуулийн мэдээлэл зүйн багш Д. Баасанжав мэргэжлийн олимпиадад нэгдүгээр байр эзэлж дархан аварга, Физикийн багш Ж.Даваажав 3-р байр, Монгол хэлний багш Б.Цэцэгмаа 2-р байр, Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн 9-р ангийн сурагч Г.Номин Монголын түүхийн хичээлээр улсад 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртэж хамт олон, орон нутгаа манлайлжээ. Мөн энэ хичээлийн жилд зургаан настай нэгдүгээр ангид элсэгчдэд  УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалтаас сурах бичиг олгох ажлыг хуваарийн дагуу хийх юм.  

                                                                                                                       А.Бямбаа / Ховд /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж