![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаад байна. Түүгээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан юм. Тиймээс эл асуудал үргэлжлэх болж байна. Мөн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг тус бүр хийнэ.
Г.ДАРЬ