Шаардлага хүргүүлэх тухай
НЭГ. Өнгөрсөн хугацаанд ядуурал ажилгүйдэл нүүрэлсэн он жилүүдийн хар сүүдэр, социалист нийгмийн хор уршгыг хамгийн их амсаж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеэс өмчилж авсан алга дарам газар нь үнэгүйдсэн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажил манай намын хамгийн чухал зорилт учир Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо сүүлийн гурван жилд МАНАН-гийн засгийн газрын тэргүүн С.Батболдод Монгол хүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлөөр хангагдан сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөхийн тулд байгалийн баялагаас орох орлогоос хот суурин газрын гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бий болгохыг есөн удаа шаардаж, орон сууцны урт хугацааны зээлийн хүүг жилийн 6% хүртэл бууруулж чадсан билээ.
Иймд 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг та хууль санаачлах эрхийнхээ хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчин байхгүйг онцгой анхаарч хот суурин газрын гэр хорооллын өрх бүрт байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүй орон сууц олгох, гэр хороололд амьдарч буй иргэдийн газрыг төр засагт өндөр үнээр худалдаж авах эрх зүйн орчинг бий болгохыг шаардаж байна.
ХОЁР. Монгол улсын засгийн газар гэр хорооллыг орон сууцжуулах үндэсний хөтөлбөрийг нэн даруй батлахыг шаардаж байна. Бидний энэхүү шаардлагын хариуг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны дотор албан ёсоор өгөхийг сануулж байна.
2012 оны 9 дүгээр сарын 3
Улаанбаатар хот