Ах дүү Вачовскигийн ээлжит тэсрэлт

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Ах дүү Вачовскигийн ээлжит тэсрэлт

Кино сонирхогчдыг байлдан дагуулж байсан алдарт “The Matrix”-ын цувралын зохиолыг бичин өөрсдөө найруулсан ах дүү Вачовски дахин нэг тэсрэлт хийх бололтой.
Тэд Иракын дайны тухай нэгэн кино хийхээр төлөвлөж байгаа ба байлдааны ажиллагаанд оролцож буй Америк цэргүүдийн хайр сэтгэлийн тухай энэ кинонд гарах аж. Гэхдээ хайр сэтгэл гэхээр та юу гэж ойлгож байна. Нөгөө л нэг уянгын романтик түүх биз дээ гэж үү. Тэгвэл таны бодсоноос тэс ондоо, ижил хүйстэн цэрэг залуусын хайр сэтгэл гарах аж.
Тэд киноны зохиолоо хэдийнэ бичиж дуусгаад байгаа бөгөөд удахгүй зураг авалтаа эхлэх юм байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж