Мадоннагийн нүдний шил худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Мадоннагийн нүдний шил худалдаанд гарлаа

Алдарт дуучин Мадонна Dolce & Gabbana-тай хамтран өнгөрсөн гуравдугаар сард өөрийн нэрийн нарны шилний коллекцийг гаргаж байсан билээ.
Дуучны фэнүүд болон дэгжин загвар сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан энэхүү нарны шилнүүд өчигдрөөс худалдаанд гарч эхэлжээ.  Энэхүү коллекцийн эмблем нь хамтрагчидын нэрний эхний үсгүүд болох “MDK” юм. Харин М үсгийг нь гоёмсог шигтгээгээр тодотгон харуулжээ.
Дашрамд сонирхуулахад, дэгжин хүрээ, өвөрмөц өнгөний сонголт бүхий эдгээр нүдний шилнүүд 248-289 долларын үнэтэй байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж