Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Халх голын сав газраар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
ЭХ сурвалж: www.tsag-agaar.mn