Гардасил вакцин үргүйдэлд хүргэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Гардасил вакцин үргүйдэлд хүргэнэ гэв

Манай улсын 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын гурав дахь тунг энэ сарын 10-14-ний өдрүүдэд тарих гэж байгаа. 

Харин тус вакцин охидын ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөхийг Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс мэдээллээ.

Хуралд оролцогчид “Хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй буюу түүнээс олон төрөлтэй байдаг. Гардасил бол үүнээс зөвхөн дөрвөн төрлийн вирус болох умайн хүзүүний HPV 6, 11, 16, 18 вирусын халдварын эсрэг вакцин аж. Найдвартай эсэх нь тогтоогдоогүй, тариулсны дараах сөрөг үр дагавар олон байдгийг тус холбооны эмэгтэйчүүд тайлбарлав. Тухайлбал Гардасил вакцин хүний хөхөнцөр вирусын дархлааны эсэргүүцлийг улам сулруулж үргүй болгодог улмаар амь насанд ч хүрэх аюултай.

Дэлхий нийтээрээ Гардасил вакцинаас татгалзаж байгаа. Испанид насанд хүрээгүй хоёр охин уг вакцины эхний тунг хийлгээд бие нь муудсан тул хоёр дахь тунгаас эхлэн вакциныг зогсоосон байна. Тиймээс энэ вакциныг хийлгэсэн манай улсын охид  5-10 жилийн дараа үргүй болох, улмаар Монгол Улсын удмын сан тасрах нэг эхлэл болж магадгүй” гэж  тус холбооныхон анхаарууллаа.

Мөн Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөх Г.Алтанцэцэг “Бид энэ асуудлаар ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзах хүсэлт тавьсан. Гэтэл ЭМ-ийн сайд уулзах хүнээ өөрөө сонгоно гээд уулзаагүй л байна. Манай холбооны зүгээс өнөөдөр ЭМЯ-нд Гардасил вакцинд хэн хариуцлага хүлээх талаар албан бичиг хүргүүлсэн” гэж байв. Гэвч ЭМЯ-наас ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж