Монголбанк 12 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Монголбанк 12 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

Монголбанк 12 долоо хоногтой 30.0 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 17.19% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2012 оны 9-р сарын 30-ны байдлаар 12 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 207 тэрбум төгрөг болно.

12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Төв банк, харин дунд болон урт хугацааны хүүг зах зээл өөрөө тодорхойлох ёстой. Иймээс Монголбанк 7 хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг бол 7 хоногоос дээш хугацаатай ТБҮЦ-ны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог. Ингэхдээ дунд болон урт хугацааны хүү нь ТБҮЦ-ны ирээдүйн арилжаа, эрсдлийн болон нөөцийн үнийн хүлээлт дээр үндэслэх ажээ. Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалагддаг 12 долоо хоногийн хугацаатай энэхүү үнэт цаасыг Монголбанк 2007 оны 8 дугаар сард нэвтрүүлснээр харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлсэн юм. Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 2 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байгаа тул мөнгөний зах 2-оос 12 долоо хоногийн (14-84 хоног) хугацааны үлдэгдэлтэй эрсдэлгүй хэрэгслээр хангагдаж байгаа юм.

Эх сурвалж: http://www.mongolbank.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж