Хамгийн баян моделиудын жагсаалт гарав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Хамгийн баян моделиудын жагсаалт гарав

Жизель Бюндхен. Гэрэл зургийг  ©AFP

Forbes сэтгүүл энэ сарын 13-нд дэлхийн хамгийн баян супер моделиудын жагсаалтыг нийтэлсэн байна. Чансааны эхэнд жилийн орлого нь 25 сая ам.доллар болсон бразили бүсгүй Жизель Бюндхен нэрлэгдлээ.
Хайди Клум гэх немц эмэгтэй 16 саяыг олж чансааны хоёрт бичигдлээ. Гуравт орсон Кейт Мосс есөн саяын орлоготой байжээ. Уг чинсаанд Адриана Лима, Даутцен Крус ба орос Наталья Водянова (6 -д, 5,5 сая ам.доллар) гэх нэртэй моделиуд байна.
Өнгөрсөн жилийн жагсаалтаас 2010 оны чансаа өөрчлөлт багатай байгааг сэтгүүл тэмдэглэв. Санхүүгийн хямралаас болон реклам цөөрч, гялгар сэтгүүлүүд зөвхөн туршигдсан моделиудыг илүүд үзсэн байна. Хямралаас үүдэн загварын шилдэг ордонууд шинэ модельтай бараг гэрээ хийгээгүй нь алдартай загвар өмсөгчдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж