
Манай улсад анх удаагаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглахаар барьж байгаа гэдгийг тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг нээлтийн үеэр хэллээ. Эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейны усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэх юм байна. Мөн бассейныг ариутгах цэвэрлэгч роботууд усан сангийн ханыг нэг бүрчлэн арчиж цэвэрлэх аж. Тус усан спорт сургалтын төв нь жилийн дөрвөн улирлын турш ажиллах юм байна.
С.СҮНДЭР