
Зээлийн төлвийн түүвэр судалгааны үр дүнг арилжааны банкууд дотоод үйл ажиллагаа, бодлогодоо авч ашиглахын зэрэгцээ өөрийн банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг сааруулах, эдийн засгийн салбарын эрсдэлийг бууруулах зэргээр ашиглах боломжтой юм. Мөн макро эдийн засгийн түвшинд бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой. Уг түүвэр судалгааг банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд (Зээлийн хорооны гишүүн, зээл үйл ажиллагаа хариуцсан газрын захирал)-аас ярилцлага авах замаар явуулсан. Судалгааг авах явцад түүвэр судалгааны асуулга нь өргөн хүрээг хамарч байсны улмаас том банкуудын хувьд тухайн холбогдох асуудлыг хариуцсан албан тушаалтан тус бүрээс хариултыг тусгайлан авсан болно. Санал асуулгад нийт 13 арилжааны банк хамрагдсан.
Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.