Coca-Cola Хойд Солонгост худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Coca-Cola Хойд Солонгост худалдаанд гарлаа

Хойд Солонгосын үндэсний төв телевизийн мэдээлснээр дэлхийн даяар алдартай Coca-Cola ундаа тус улсын хүнсний дэлгүүр, супермаркетуудаар худалдаалагдаж эхэлснийг өнгөрсөн бямба гаригт онцолжээ. Учир нь дэлхий дээр Coca-Cola ундааг худалдаалдаггүй гуравхан улсын нэг нь Хойд Солонгос аж.

Тус улсын төв телевизээр ийнхүү мэдээлсэн нь саяхан Хойд Солонгосын нэгэн зоогийн газар Coca-Cola болон Coke брэндийн ундаагаар үйлчилгээ үзүүлж байсан нь YouTube сайтанд тавигдсан байсантай холбоотой аж. Гэхдээ Энэхүү бичлэг нь хойд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сард тус сайтад тавигдсан бөгөөд дээрх бичлэгт Хойд Солонгосын ард иргэд  улаан цагаан, дарснаас илүү Италийн Coke ундаагаар үйлчлүүлж байсан бичлэг байжээ. Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагуудаас мэдээлснээр 2006 онд анх Coke брэндийг Хятадаас хойд Солонгос руу оруулан худалдаанд гаргаж байжээ. Гэсэн хэдий ч Coca-Cola-ийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр дээрх бичлэгийг үгүйсгэсэн байна. Учир нь Coca-Cola албан ёсоор тус улсад худалдаанд гарч эхлээгүй бөгөөд Хойд Солонгосын Засгийн газрын албан ёсны зөвшөөрлөөр л худалдаалагдана гэжээ.

Цаашлаад тэрбээр ярихдаа дэлхий дээр манай бүтэгдэхүүн худалдаалдаггүй гуравхан улсын нэг нь БНАСУ хэмээн тайлбарласан аж. Гэсэн хэдий ч бид тус улсад бүтээгдэхүүнээ худалдаалах арга замыг хайж байгаа хэмээн мэдээлсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж