Тайванийн “Сьюзан Бойл” Sony-тай гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Тайванийн “Сьюзан Бойл” Sony-тай гэрээ байгуулжээ

Линь Юй-Чунь. wretch.cc сайтын гэрэл зураг

YouTube-гийн буянаар од болсон Тайванийн дуучин Линь Юй-чунь Sony Music гэх дуу бичлэгийн студитай гэрээ байгуулсан тухай энэ сарын 14-нд The Guardian сонинд өгүүлжээ.
Линь Юй-чунь Тайванийн  "Avenue to Stardom" шоуд оролцон Долли Партоны "I Will Always Love You" гэх Уитни Хьюстоны алдаршуулсан дууг дуулан олныг бишрүүлжээ. Линь Юй-чунийн бичлэгтэй ролик YouTube сүлжээнд дөрөвдүгээр сарын эхээр тавигдсанаас хойш түүнийг 10 сая гаруй хүн үзжээ.
“Бяцхан бүдүүн” хочтой болсон тайвань залууг шууд л Шотландын гэрийн эзэгтэй Сьюзан Бойлтой харьцуулах болсон байна. Бойл "Britain"s Got Talent" реалити-шоуд оролцон интернэтийн тусламжтайгаар алдаршсан билээ. Тэр эмэгтэй 2009 онд "I Dreamed A Dream" анхны цомгоо гаргасан ба тэр нь жилийн хамгийн их гүйлгээтэй хөгжмийн релиз болсон юм.
Бойлыг алдаршуулахад түүний гадаад төрх нь бас нөлөөлсөн байлаа. Үүнийг мөн л Тайвань залууд хамааруулж болно. Тэрээр эрэгтэй хүнд ховор контра-тенор гэх хоолойтой юм.
Линь Юй-чунийн шинэ цомогт хятад дуунууд орох ба харин "I Will Always Love You" бичигдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Их долдугаар сард уг цомог худалдаанд гаргахаар төлөвлөгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж