Ганцаардахгүй байх долоон зарчим

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ганцаардахгүй байх долоон зарчим

    Хэрвээ та өөрийгөө ганцаардаж байна гэж бодож байгаа бол бушуухан энэ бодлоо толгойноосоо хөөх хэрэгтэй. Ганцаардаж байна гэж бодож байгаа дараах зөвлөмжийг уншаарай. Танд тус болох болно.

Нэг. Ажлын хэт ачаалал танд хэрэггүй.
    Хэрэв санхүүгийн боломжтой бол нэмэлт, давхар ажил өөртөө бүү үүр. Учир нь, ганц бие эмэгтэйчүүд стресст илүү өртөмтгий байдаг. Ажил амралтаа зөв зохицуулж, чөлөөт цагтай байгаа гэдгээсээ сэтгэлийн таашаал авахад анхаар

Хоёр. Олон нийтийн ажил, арга хэмжээнд оролцож бай.
    Нийгмийн идэвхтэй байх нь амьдралыг тань сонирхолтой болгоно. Олны дунд бужигнаж, янз бүрийн хүмүүстэй уулзах нь таныг уйтгарлах завгүй байлгана.

Гурав. Өөртөө сэтгэл хангалуун бай.
    Дутагдалтай талыг ч давуу тал болгон харагдуулж чадах нь танаас хамаарна. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах, өө сэв хайх нь танд ашигтай бус.

Дөрөв. Бүү гомдолло, гоморх.
    Хамгийн дотны найздаа ч хувь заяагаа муучлан гомдоллох үг бүү хэл. Харин эсрэгээр аз жаргалтай байгаа тухай ярих нь зөв. Гомдол, гоморхол сэтгэл хямраахаас өөр үр дүн авчрахгүй.

Тав. Эсрэг хүйстний анхаарал чухал.
    Таны хүрээлэлд эрчүүд хангалттай бий юу? Дан эмэгтэй найз нартай бол орй ойрхон уулзаад хэрэггүй. Эр хүний анхаарал халамж, найрсаг үг танд ус агаар мэт хэрэгтэйг ямагт сана. Заавал янаг амрагийн асуудал үүсгэхдээ гол нь биш.

Зургаа. Гадаад үзэмжиндээ анхаар.
    Сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн, эд бараанд гар татахгүй байхыг хичээгээрэй. Имижээ зөв бүрдүүл. Хуучин хувцас, нөхөөстэй оймс хэзээ битгий өмс.

Долоо. Айлын нөхрийг битгий эргүүл.
    Хүний юм хэзээд хүнийх байдаг тул эр, эмийн будилаантай асуудалд бүү хутгалд, ямагт хол бай. Танд стресс авчрахаас өөр ямар ч ашиггүй. Заяаны хань зам дээр гэдэг. Таныг гэсэн хүн, жинхэнэ хайр чинь хажууханд тань байж ч мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж