Азаренко, Стосур нар наймны шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Азаренко, Стосур нар наймны шигшээд шалгарлаа

131 дэх жилдээ зохиогдож буй “Америкийн нээлттэй тэмцээн” найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ жилийн шагналын сан 24 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй теннисчид тус бүр 1 сая 900 мянган ам.доллар хүртэх юм.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойргийн тоглолт эхэлж шигшээ наймын теннисчид эхнээсээ тодроод байна.

Наймын шигшээд шалгарах эхний эрхийг дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка (1) авлаа. Тэрбээр “Их дуулга”-ын оргил амжилтаа үзүүлж дөрөвдүгээр тойрог хүртэл шалгарсан Гүржийн Татишвилийг (73) 6:2, 6:2-өөр төвөггүйхэн буулган авсан байна. Мөн Белгийн нэрт теннисчин Ким Клийстерс, Хятадын Ли На нарын буулган аваад байсан Их Британы залуу од Лоре Робсоныг Австралийн Саманта Стосур зогсоож чадлаа. Өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Саманта Стосурын хувьд энэ жилийн “Их дуулга” болон олимпийн наадамд амжилт муутай тоглосон ч Робсоныг 6:4, 6:4-ийн харьцаагаар буулган авсан байна. Ингэснээр Беларусын Виктория Азаренка (1) Австралийн Саманта Стосур (7) нар хагас шигшээд шалгарахын төлөө тоглохоор боллоо.

ОХУ-ын Мария Шарапова, Надия Петрова нарын тоглолтод Шарапова илүүрхэж 6:1, 4:6, 6:4-аар буулган авч Францын Марион Бартолитой наймны шигшээд оноолт таараад байна.

Өнөө шөнийн тоглолтод 2008 оны "Францын нээлттэй тэмцээн"-д түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж явсан Анна Иваннович (12), энэ жилийн “Уимбльдон”, Лондонгийн олимпид өнгөлөөд байгаа Серена Уильямс (4) нар өрсөлдөгчөө буулгах аваас наймны шигшээд оноолт таарах юм.

Эрэгтэйчүүдийн
гуравдугаар тойрогт Швейцарийн Рожер Федерер Испаний Вердаскыг (25)
6:3, 6:4, 6:4-өөр, АНУ-ын Мэрди Фиш (23) Францын Симоныг 6:1, 5:7, 7:6,
6:3-аар буулган авч Федерер, Фиш нар дөрөвдүгээр тойрогт оноолт таараад
байна. Лондонгийн аварга Их Британы Энди Муррей (3) Испаний Фелисиано
Лопезыг (30) 7:6 (7:5), 7:6 (7:5), 4:6, 7:6 (7:4)-ийн харьцаагаар
буулган авч Канадын Раничитэй дараагийн тойрогт учраа таарчээ.

Дөрөвдүгээр тойрогт АНУ-ын нэрт теннисчин Энди Роддик (20) Лондонгийн хүрэл медальт Аргентиний Хуан Мартин дель Потротой (7) оноолт таарчээ. "Уимбльдон"-ын шигшээд гурван удаа (2003, 04, 09) шалгарсан Роддикийн хувьд "Америкийн нээлттэй тэмцээн"-ий дараа зодог тайлахаа мэдэгдээд байгаа бөгөөд 2003 оны "US OPEN"-д түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байсан. Сүүлийн жилүүдэд "Их дуулга"-д амжилт муутай оролцож буй түүний хувьд энэ удаагийн тэмцээнд 20-д эрэмбэлэгдэн тоглож байна.



Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж