Apple-ийн “iPhone”-ийн худалдан авалт тус улсад ийнхүү өссөн үзүүлэлттэй байгаа нь мөн л дэлхийн зах зээл дээр гар утас үйлдвэрлэгч өмнөд Солонгосын Samsung болоод Apple-ийн зохиогчийн эрхийн маргаантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна.
Учир нь АНУ-ын шүүхээр тус хоёр компанийн зохиогчийн эрхийн маргаантай асуудлыг Apple-ийн талд шийдвэрлэн ялалтыг өгсөн юм. Ингэснээр Samsung нэг тэрбум ам.долларыг Apple-д төлөх болсон билээ.
Түүнчлэн сүүлийн үед Хятадын хөрөнгийн зах зээл дээр Apple-ийн хувьцаа 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад бол гар утас хэрэглэгчдийн хувьд хамгийн том зах зээлийн нэг учраас сүүлийн үед тус улс дахь худалдан авалт ийнхүү өссөн нь Apple-д ихээхэн хэмжээний ашиг авчирч болзошгүй юм.
Гэсэн хэдий ч цаашдаа дэлхийн зах зээл дээр Өмнөд Солонгосын Samsung-аас эхлээд хүчтэй өрсөлдөгч их байгааг ажиглагчид онцолжээ.