БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нээлтийн ёслол дээр "Торгоны замын шинэ амжилтыг дахин бий болгоё" гэсэн сэдэвт илтгэл тавьсан байна. Тэрээр илтгэлдээ “Дэлхийн эдийн засгийн даяаршил улам газар авч байна. Хятад улс болон Ази Европын орнуудын харилцаа түүхийн хамгийн сайн түвшиндээ хүрч, харилцан ашигтайгаар хамтарч ажиллах оргил үе ирээд байна” гэж тэмдэглэжээ.
Энэхүү арга хэмжээнд Мальдивын Ерөнхийлөгч Мохамед Вахеед, Тажикстаны Ерөнхий сайд А.Акилов, Голландын Ерөнхий сайд асан Жаи Петер Валкененде болон Английн Ерөнхий сайд асан Тони Блэир зэрэг Ази Европын нөлөө бүхий зочид оролцож байгаа юм. “Хятад-Евроази” экспо есдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Экспогийн үеэр Хятад Евразийн хэвлэл мэдээллийн форум мөн хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан байна. Форум “Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Хятад, Орос, Турк, Афганистан зэрэг 20 гаруй улс орны төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцжээ.
Г.Батболд