
Сапатерогийн яриагаар бол Саркози ЕХ-ны бүх гишүүдээс сан байгуулах төслийг үг дуугүй дэмжихийг шаардаж байсан гэнэ. Францын ерөнхийлөгч ширээ шаан 750 тэрбум еврогийн сан байгуулахыг дэмжихийг шаардан эс бөгөөс “евро бүсээс гарна” гэж айлгаж байсан гэнэ. Харин Саркозийн хэвлэлийн төлөөлөгч Сапатерогийн хэлсэнд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Сүрдүүлэг амжилт олж Меркель сан байгуулах төлөвлөгөөг дэмжив.
Санг энэ сарын 9-нд байгуулсан ба тэр нь евро бүсийн орнуудын санхүүг тогтворжүүлэхэд нь туслах зорилготой юм. “Сүйрлийн ирмэгт ирээд байхад Европ нэгдэн нягтарч хариу өгч чадахгүй бол евро байх шаардлагагүй” гэж Саркози хэлсэн ажээ.
Одоо евро бүсэд 16 орон ордог юм. Валютын холбоонд хамгийн сүүлд Словак нэгдсэн ба удалгүй Эстони түүнд орох гэнэ.