Дэвид Викторын тэргүүн байрын шагналыг ням гаригт Венецийн олон улсын кино наадам дээр YouTube-ийн албан ёсны төлөөлөгчид гардуулан өгсөн байна.
Түүний тэргүүн байрын шагналыг хүртсэн уг кино галзуурсан эхнэрээ мөрдөж буй нэгэн эрийн тухай өгүүлдэг бөгөөд хүний дотоод сэтгэлийн олон төрлийн зан авирыг харуулсан аж. Тэрбээр кино наадмыг зохион байгуулагчдаас 500.000 ам.долларын шагналыг хүртжээ.
Уг онлайн кино наадмын эхний шатанд дэлхийн маш олон тооны уран бүтээлч, кино сонирхогчдоос уран бүтээл ирүүлснээс эцсийн шатанд 10 кино үлдсэн байна. Кино наадмыг зохион байгуулагчид эцсийн шатанд үлсэн арван киног YouTube сайтанд байршуулан үзэгчдийн санал асуулгаар шилдгийн шилдэг нэг уран бүтээлийг тодруулсан байна. Онлайн кино наадамд ирүүлсэн богино хэжээний кино ердөө 15 минут л үргэлжлэх бөгөөд дэлхийн хамгийн олон орноос олон төрлийн уран бүтээл ирүүлсэн онлайн кино наадам гэдгээрээ онцлог хэмээн кино наадмыг зохион байгуулагчдын зүгээс тайлбарлажээ.