Оны сүүлээр Хятадын эдийн засаг сэргэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Оны сүүлээр Хятадын эдийн засаг сэргэж эхэлнэ

Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж буй Хятад улсын байдал таагүй хэвээр байна. Өнгөрсөн ням гаригт мэдээлсэн Хятадын макро эдийн засгийн статистик үзүүлэлт олон улсын мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар таагүй гарчээ. Хятадын худалдан авалтын менежерийн индекс буюу Purchasing manager index /PMI/ нь сүүлийн есөн сарын хугацаанд анх удаагаа 50 пунктээс буурсан байна. Тус улсын эдийн засгийн шинжээч Гордон Чан “Жилийн хоёрдугаар улиралд Хятадын ДНБ 7,6 хувиар өссөн тухай статистик үзүүлэлтэд итгэх хэрэггүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ эдийн засгийн чиг хандлагыг хамгийн зөв тодорхойлж чадна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард цахилгаан эрчим хүчний хэрэглээ 0,7 хувиар өссөн ч тавдугаар сард 0,8 хувиар эргэж буурсан. Тэгэхээр өсөлтгүй гэсэн үг. Хэдийгээр таагүй байдал үргэлжилсээр байгаа ч энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд Хятадын эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлнэ” хэмээн мэдэгджээ. Тус улсын макро эдийн засгийн статистик үзүүлэлт даваа гаригт дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурахад нөлөөлсөн юм. АНУ-ын WTI, Brent маркийн газрын тосны үнэ 0,17 хувиар тус тус буурсан байна.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж