Whipsnade амьтны хүрээлэнд нэн ховор амьтны жагсаалтад бичигдсэн улаан ирвэс долоон зулзага төрүүлсэн баярт үйл явдал тохиолджээ.
Эдгээр улаан ирвэсийн зулзагууд нь төрөөд 12 долоо хоногийн настай болж байгаа ба тэднийг харах гэсэн хүмүүс амьтны хүрээлэнд маш ихээр ирж байгаа гэнэ.
Амьтны хүрээлэнгийн захирал Marie Brown "Энэ долоон зулзага маш дүрсгүй. Гэхдээ ээж нь маш тэвчээртэй бөгөөд тэднийг сайн асарч байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Улаан ирвэсийн зулзагууд өдөржин хаданд авирч, хөөцөлдөж тоглодог ба одооноос өөрсдийн гэсэн зан араншинтай болж эхэлж байгаа гэнэ.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү
Т.МӨНХТҮВШИН