Алонсо осолдож, Баттон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Алонсо осолдож, Баттон түрүүллээ

Энэ оны 12 дахь гранпри Бельгийн Спа Франкорчампс авто тойргуулгад явагдлаа. Гараан дээр маш ээдрээтэй зүйл болсон. Лотусын Франц нисгэгч Роман Грожан Льюис Хамилтоныг шахсанаар дөрвөн машиныг хамарсан томоохон осол гарчээ. Хохирогч нь Алонсо болон Перез нар. Азаар дөрвөн нисгэгч ямар нэгэн гэмтлийг аваагүй ч ДАШТ-ыг тэргүүлж байгаа Фернандо Алонсо болон Льюис Хамилтон нарын хувьд харамсалтай үр дүн болсон юм. Энэ ослыг гаргасан Грожан дараагийн гранприг өнжих мөн 50 мянган еврогийн торгуулийг хүлээжээ. Венесуэл нисгэгч Пастор Малдонадо гараан дээр гэрэл унтраагүй байх үед хөдөлсөн учраас Италийн гранпри 10-р байраар ухарч гранприг эхлүүлэх торгууль авчээ. Үүгээр зогсохгүй аюултай уралдаан хэд хэд гарсан. 1991 онд тэргүүн ангилалд уралдаж эхлэж байсан Михайл Шумахер 300 дахь гранпридаа оролцож сайн үр дүн авахыг хичээж байлаа. Тэрээр Райконен болон Феттэл нартай тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсан боловч эцэст нь шагналт тавцангаас мултарч 7-р байраар уралдааныг дуусгажээ. Харин энэ бүхнээс Женсон Баттон хол байлаа. Тэрээр зөвхөн өөрийн цагийг хурдасгаар зорилготойгоор уралдсан бөгөөд эхний эргэлт дээрээс л өмнөө хэнийг ч гаргаагүй Британи нисгэгч кариерынхаа 13 дахь түрүүг Бельгиэс авсан юм. Баттоноос 14 секундын ард Себастьян Феттэл орсон бол гуравт Лотус багийн Кими Райкконен хурдалжээ. Энэ гранпригаас оноо аваагүй ч Фернандо Алонсо 164 оноотой ДАШТ-ыг тэргүүлж байгаа бол Феттэл 140 оноотойгоор хоёрт бичигдэж эхэллээ. Улиралд дуусахад 8 уралдаан үлдсэн. Ирэх амралтын өдрүүдээр Италийн Монцад энэ оны 13 дахь гранпри зохион байгуулагдана.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж