Уг ухаалаг телевиз нь тусгай технологийн дагуу хэрэглэгч нүдний хөдөлгөөнөө ашиглан телевизийн дэлгэцний дээд, доод буланд байрлах функцуудыг удирдан, телевизийнхээ дууг тохируулан, сувгаа солих зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой гэнэ. Мөн нүдний харааны чиг, зайг өөрчлөх болон анивчих зэрэг үйлдлээр телевизийн дэлгэцийг томруулах, багасгах, зогсоох боломжтой юм байна.
Одоогоор энэхүү технологи нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд үйлдвэрлэгчид энэхүү телевизийг нүдний шилтэй хүн удирдах боломжтой эсэхийг мөн туршиж байгаа гэнэ. Үүнээс гадна уг телевизийг хэрэглэгчдийн гарт хүргэхэд бага зэргийн хүндрэлтэй асуудлууд байгаа ч тэдгээр бэрхшээлүүдийг бүрэн шийдвэрлэх боломжтой юм байна.
Одоогийн байдлаар зохион бүтээгчид гарын дохио, зангаа болон дуу хоолойгоор удирддаг телевизүүд бүтээгээд байгаа боловч тэдгээр телевизүүдийг хэрэглэгчдийн гарт хүргэхэд хараахан бэлэн биш байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Шведийн “Tobii” компани нь нүдний хөдөлгөөнөөр удирддаг компьютерийн дэлгэц болон удирдах самбар бүхий машин үйлдвэрлэжээ.