Ж.Цолмон сайд аа, энэ үнэн үү?

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ж.Цолмон сайд аа, энэ үнэн үү?

@Iv Suren
Эрүүл мэндийн дэд сайд гэгч Ж.Цолмонтой уулзах Лондонгийн Монголчуудын уулзалтанд очиж ирээд үүнийг бичиж байна.
Арай ч ийм таг харанхуй эмэгтэй гэж бодож байсангүй.
Бид хэдэн сарын турш Гардасил вакцины тухай маш олон эх сурвалжуудыг судалж бэлтгэсэн билээ.

Олон түмний хүүхдийн амь амьдралтай холбоотой цаашид Монгол үндэстний орших эс оршихтой холбоотой үхлийн аюултай вакциныг Монголд хийхийг санаачлан зохион байгуулж байгаагийнх нь хувьд бид асуулт бэлтгэж очсон юм.
Гэтэл өөрөө энэ вакциныхаа тухай ямарч мэдлэг мэдээлэл байхгүй байсан. Ярих ч юм олддоггүй юм байна, асуух ч асуулт олдоггүй байна.
Ж.Цолмон Лондон хотод жинхэнэ булайгаа дэлгэлээ.
Очсон Монголчууд ийм хүн хүний эрүүл мэнд амь нас хариуцсан ажил хийж байгаад үнэхээр гутарч байлаа. Маргаашнаас хүмүүс түүний онигоотой яриануудыг ярьж, бичицгээх биз ээ.
Тэр өөрт нь зориулж Лондон дахь ЕМЭХХ гэдэг байгууллагын цуглуулсан £10000 -ыг гардах авахаар ирсэн бөгөөд энэ асуудлыг маш сайн судалсан нѳхдийн асуултанд бүдэрч ичсэндээ ""би цуглуул гэж хэлээгүй, эд нар сайн дураараа цуглуулсан"" хэмээн газар дээрээ найз нараа улалзуулан ""жийж"" хѳгийн юм болов оо.
Тэд Цолмонд цэцэг авчирсан бѳгѳѳд түүнийгээ гардуулж чадалгүй ширээн дээр үлдэж Цолмон зугтах шахам гарсан ч үүдэнд түүнийг саатуулан бузар бизнесээ
зогсоож, хүүхдийн эрүүл мэнд амиар тоглохгүй байхыг шаардлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж