Дэлхийн хамгийн үнэтэй цаасан уут

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй цаасан уут

Дизайнер Jil Sander дэлхийн хамгийн үнэтэй Vasari хэмээх бор цаасан уутыг бүтээсэн байна.

Энэхүү цаасан уут ньь 290 ам.долларын үнэтэй гэнэ.

 Vasari цаасан уутыг маш сайн чанарын цаасаар хийсэн ба ширмэл оёдолтой аж.

Мөн энэ цаасан уут нь дөрвөн ширхэг алтлаг өнгийн металиар хийсэн нүх болон дизайнер Jil Sander-ийн логог өөртөө багтаажээ.

Бас энэхүү уутны хар өнгөтэй, соронзон товч бүхий савхин загвар нь зарагдаж байгаа ба 630 ам.долларын үнэтэй аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж