Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг
Хятадын шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр газрын тосны салбарын магнат Синопек найм дахь
удаагаа шалгарчээ. Энэ жилийн шилдэг 500 компанийн жагсаалтыг өнгөрсөн долоо
хоногт гаргасан бөгөөд Синопек 2.55 их наяд юань буюу 402 тэрбум америк долларын
орлогоор тэргүүлсэн бол CNPC
мөн 2 их наяд юань давсан орлоготойгоор хоёрдугаар байранд жагссан байна.
ТОП-500 жагсаалтад жилийн орлого нь 17.5 тэрбум юаниас давсан компаниуд
багтжээ. Эдгээрийн эхний 107 нь 100 тэрбумаас илүү орлого олсон гэж мэдүүлсэн
юм. 2011 оны жагсаалтад ердөө 6 компани л 100 тэрбумын орлоготой байсан бол нэг
жилийн дотор энэ үзүүлэлт 18 дахин өсчээ. 500 компанийн нийт орлого 44.9 их
наяд юань хүрсэн ч ашиг орлогын харьцаа 1.09 хувь болтлоо буурсан нь өнөөгийн
эдийн засгийн хүнд нөхцөлд ашгийн өндөр хэмнэлээ хадгалж чадаагүйн илрэл юм. Ашиг
орлогоороо тэргүүлсэн эхний 10 компани:
1.
Синопек
2.
CNPC
3.
State
Grid
4.
Хятадын үйлдвэрлэл, арилжааны банк
5.
Хятадын бүтээн байгуулалтын банк
6.
China
Mobile
7.
Хятадын хөдөө аж ахуйн банк
8.
Bank
of China
9.
China
State Construction
10. CNOOC
О.Хосцэцэг
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn