Жагсагчид яамны байранд дайран орох гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Жагсагчид яамны байранд дайран орох гэв

Стокгольм дахь Ираны элчингийн өмнө. Гэрэл зургийг  ©AFP

Шведийн нийслэл Стокгольмд жагсагчид Ираны Элчин сайдын яаманд дайран орохыг оролдлоо.
The Local сонинд бичснээр 70 орчим хүн Элчин сайдын яамыг чулуугаар шидлэн тийшээ нэвтрэхийг оролджээ. Гэвч тэдний замыг тэнд хүрэлцэн очсон цагдаагийнхан хаажээ.
Цагдаагийн төлөөлөгч Ульфа Линдгрена (Ulf Lindgren) жагсаалыг хөөн тараахаар нэмэлт хүчин дуудсанаа ярьсан байна. Элчин сайдын яаманд халдсан гэж 12 хүнийг барин саатуулаад байгаа ажээ.
Бас нэг ийм хэрэг Копенгаген дахь Ираны Элчин сайдын яамны өмнө болсон байна. Тэнд жагсагчид яамны байрны хэд хэдэн цонхыг хагалсан ба цагдаагийнхан тэднийг тийш нь нэвтрэхийг таслан зогсоожээ.
Хэвлэлийн мэдээгээр бол жагсагчид Ираны цаазаар авах системийн эсрэг байгаа ба мөн улс төрийн хэлмэгдлийг эсэргүүцэж байгаа гэнэ. Өнгөрсөн жилд Стокгольмын Ираны элчингийн байранд жагсагчид дайран ороод зарим нэг  хэсэгт нь эвдрэл сүйтгэл гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж