
БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж олгох гэрээнд талууд өнөөдөр 16.00 цагт Сангийн яаманд гарын үсэг зурах гэж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шао Лун нар уг буцалтгүй тусламжийн гэрээг үзэглэх талаар Сангийн яамнаас мэдээлж байна.
Буцалтгүй тусламж олгох болсон уг асуудлыг Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо наймдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцсэн бол өнөөдөр ийнхүү баталгаажуулж байгаа ажээ.
У.БОЛОР