МАХН орон нутагт нэр дэвшигчдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

МАХН орон нутагт нэр дэвшигчдээ тодруулна

МАХН-ын төв байранд өчигдөр оройхон МАХН-ын нарийн бичгийн дарга нарын хуралдаан болжээ. Хуралдаанаар ойрын хугацаанд бүсийн чуулга уулзалтыг яаралтай зохион байгуулж, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулахаар болсон байна. Тухайлбал, МАХН-ын Зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймгийн Чойбалсан хотод, говийн бүсийн чуулга уулзалт Дорноговь аймгийн Сайншанд хотод, төвийн бүсийн чуулга уулзалт Дархан хотод, хангайн бүсийн чуулга уулзалт Архангай аймгийн Цэцэрлэг суманд, баруун бүсийн чуулга уулзалт Ховд аймагт тус бүр энэ сарын 9-нд нэгэн зэрэг  болохоор  товлогджээ. Харин үүний дараа нийслэлийн бүсийн хуралдааныг есдүгээр сарын 16-нд хийх нь зөв юм аа гэсэн шийдэлд хүрсэн байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж