Бүлгийн хургалдаанаар хэлэлцсэн нэг асуудал бол Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл. Ардчилсан намын бүлгийн зүгээс эл хуулийн төслийг дэмжиж байгаа байр суурь хэвээрээ байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Бусад намын зүгээс орон нутгийн төлөөллийг өөрсдөө сонгох, тухайлбал, сумын сонгуулийг намын жагсаалтаар явуулах гэж байгаа нь улстөржсөн асуудал гэх шүүмжлэлд хүрч байсан. Гэвч Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Орон нутгийн сонгуулийг Үндсэн хуульд заасан зарчмаар хийнэ . Манай намын хэсэг гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байгаа. Үүнийг бусад намууд ч мөн дэмжихийг хүсч байна. Энэ хуулийн төсөлд Засаг даргыг орон нутгаас нь сонгох зэрэг заалтууд бий. Энэ хуулийн төслийг дэмжээд явбал Орон нутгийн сонгууль зарчмын дагуу явагдах юм” гэлээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар 2012 оны Төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцсэн байна. Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан 2012 оны төсвийн тодотголыг бүлэгт танилцуулсан байна. Үүнээс хэд хэдэн асуудлыг эргэж харах шаардлагатай байгаа гэж бүлгийн дарга онцолсон. Тухайлбал, хүүхдэд олгох 20 мянган төгрөгийг ирэх аравдугаар сараас эхлэн олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан төсвийн орлогыг нэмэдүүлэх зорилгоор архи, тамхины татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн Сангийн яаманд үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн Ардчилсан нам дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэйг сануулсан байна. Үүнд, ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийг үнэгүй тараах нь хариуцлагагүй, боловсролыг үнэгүйдүүлэх нэг шалтгаан болж байгааг анхааруулсан байна. Өнгөрсөн жил гэхэд 3,1 тэрбум төгрөгийг сурах бичиг үнэгүй тараасан бөгөөд үүний цаана эцэг эхчүүд хүүхэддээ санаа тавих, анхаарал тавих, сурлагад нь муугаар нөлөөлөх сөрөг үйлдлүүд гарч байгаа учраас энэ асуудлыг эргэн харж 2013 оны төсөвт суулгахдаа анхаарыг хүсчээ. Эмэгтэй гишүүдийн зүгээс цэцэрлэгийн хоолны мөнгө буюу 1100 төгрөгийг улсаас дааж, инфляци өсөлттэй байгаа энэ үед цэцэрлэгийн насны хүүхдүүд чанаргүй хоол идэж байгаа учраас, төсвийн тодотголд энэ асуудлыг шийвэрлэхэд анхаарал хандуулахыг Сангийн яамнаас хүссэн байна.
Ш.ЧИМЭГ