УИХ дахь намын бүлэг, гишүүд даваа гариг бүр хуралддаг. Өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бол МАН-ын гишүүдийн хуралдаан өндөрлөсөн ч мэдээлэл хийгээгүй байна. Үдээс хийж магадгүй гэж албаны эх сурвалж хэлж байна. Тус намын гишүүд хуралдаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан зарим асуудлыг авч хэлэлцсэн юм байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой чухал асуудлууд бол Орон нутгийн сонгуулийн туахй хуулийн төсөл, Төсвийн тодотгол юм. УИХ дахь намын бүлэг, гишүүд энэ хоёр асуудалд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна. Үдээс хойш Төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд хуралдах юм байна.
Ш.ЧИМЭГ