Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын эртний нийслэл Исфахан хотод зочилж, Жэйм-и-Атик сүм, дөчин баганат сүм, Имамын талбай, түүнийг тойрсон сүмүүдийг үзэж сонирхлоо.
Жэйм- и- Атик сүмийг Өлзийт хаан өргөтгөн бариулжээ. Ялангуяа Өлзийт хааны хийлгэсэн мехраб буюу сүмийн чимэглэл Исфаханд төдийгүй Иранд хамгийн гоёод тооцогддог гэж судлаачид, сүсэгтнүүд үздэг юм байна. Лалын мөргөлчид заавал Мекка хот руу харж мөргөдөг бөгөөд тэр зүгийг нь тодорхойлсон чимэглэлийг мехраб гэдэг ажээ.
Дөчин баганат сүм уг нь хорин багатай юм. Түүний өмнө их том усан цөөрөм байгуулжээ. Тэр цөөрөмд багануудын сүүдэр тусдаг учраас дөчин баганат гэж нэрлэсэн байна. Цөөрмийн усан хангамжийг 135 километр урт суваг татан зохицуулсан байна. эдгээр сүм бүр 15-16 дугаар зуун гэхэд одоогийн гоё төрхөө цогцлоосон байсан гэж судлаачид үздэг гэнэ.
Имамын талбай буюу ертөнцийн чимэг гэсэн нэртэй том талбайг тойруулан олон сүм барихдаа эргэн тойрон худалдаа хийхээр зохицуулжээ. Тухайн үедээ персийн хамгийн том худалдааны захад тооцогддог байжээ. Өнөөдөр ч энэ захад маш олон худалдаачин, персийн гар урчууд бүтээлээ борлуулдаг юм байна.