Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн, аймшгийн кино сонирхогчдын хорхойг хүргээд буй “The Possession” хэмээх аймшгийн кино өнгөрөгч амралтын өдрүүдээр Америкийн зах зээлд 17.7 сая ам.долларын ашиг орлого цуглуулж, кино жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.
Уг киноны продюсероор “Spiderman” гурамсан зохиолоороо алдартай, Америкийн найруулагч, продюсер Сэм Рэйми ажиллаж, гол дүрд Америкийн жүжигчин Кира Седжвик, Жеффри Дин Морган болон залуу жүжигчин Мэдисон Девенпорт нар тогложээ. Энэхүү кино нь эртний еврейн ардын аман зохиолд гардаг “Диббук” хэмээх чөтгөрийн сүнс нэгэн гэр бүлийн бяцхан охиныг эзэмдэж, тэд тэрхүү чөтгөртэй тэмцэж буй тухай өгүүлдэг аж.
Харин уг кинонд тэргүүлэгчийн байраа алдсан “The Expendables 2” кино 9.7 сая ам.долларын ашгаар кино жагсаалтын хоёрдугаар байранд жагссан бол 6.6 сая ам.доллараар “The Bourne Legacy and ParaNorman” кино гуравдугаар байранд оржээ.
Б.АНХТУЯА