Алтан эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсээр бид өөрсдийгөө чимэн, өнгө нэмэн гялалзаж ирсэн. Таны хоол хүнсэнд алт шижиртэн гялалзаж буйгаар төсөөлж байсан уу?
Хүмүүсийн ихэнхи нь алт бидний иддэг хоол хүнсний орцонд ордог талаар мэддэггүй. Гэтэл аль 16-р зууны үеийн Италийн язгууртнуудын хэрэглээнээс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл хүмүүс хоолоо гоё сайхан тансаг харагдуулахын тулд алтыг харамгүй ашиглаж ирсээр байна.
Алт нь олон янзын краттай бөгөөд кратт ихсэх тусам чанар нь сайжирч үнэ нь өснө. Тэгвэл хүнсний алт нь хамгийн дээд зэргийн алт байдаг.
1990-д оны эхээр Италийн нэгэн иргэн 2000 еврогийн үнэтэй пицца хийсний орцонд алтан ялтас байсан юм. Түүнчлэн сүши, сашими, мөхөөлдөс, гахайн шарсан мах болон ер нь л таны төсөөлж чадах ямар ч хоолны дээр алтан ялтас байдаг.
Алтыг ашиглан ямар ч төрлийн хоолыг гоё чамин харагдуулах нь хялбар бөгөөд тансаг арга юм. Өдөр тутам алтан ялтсыг хэрэглэдгүй ч хуримын бялуу гэх мэт онцгой тохиолдлын үед ашиглах нь гайхалтай чимэглэл болно.