Чойбалсан хотыг телекамерийн системд холбож байна

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Чойбалсан хотыг телекамерийн системд холбож байна

Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагаас сумдад ажиллаж буй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянтүмэн, Булган, Чойбалсан, Матад суманд Цагдаагийн хэсгийн байр кабон-ы барилгыг барьж байгаа гэнэ. Барилга угсралтын ажлыг “Доц” ХХК хийж гүйцэтгэж байгаа аж. Мөн Чойбалсан хотыг телекамерын системд холбож байгаа бөгөөд холболтын ажлыг орон нутгийн “Цэнүж” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Эдгээр ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа юм байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж