Халхголд ойн зурвас байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Халхголд ойн зурвас байгуулна

Дорнод аймгийн Халхгол сум манай орны газар тариалангийн чухал бүс нутгуудын нэгд тооцогддог. Халхголын сав газарт тариалан эрхлэх боломжтой 200 мянган га талбай байгаагаас дөнгөж 41 мянган га нь тариалангийн эргэлтэнд орж, харин 30 мянган га талбай нь атаршаад байжээ. Тэгвэл БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллага “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Халхгол” төслийг 61.2 сая төсөвтэй, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн  байна. Төслийн эхний үе шат энэ онд дуусах бөгөөд 200 га талбайд мал аж ахуй, газар тариаланг хослуулан загвар аж ахуй байгуулахаар төлөвлөжээ. “КОЙКА” олон улсын байгууллага энэ төслийг хэрэгжүүлэхэд  Дорнод аймаг болон Халхгол сумын ИТХ, Засаг даргатай хамтран ажилласан  байна. Төслийн хүрээнд сүү, махны чиглэлийн үхрийн фермерийн барилга, 200 га-д хашаа хамгаалалт, услалтын системийн суваг шуудуу барьж байгуулах ажил хийгдэж байгаа  бөгөөд  уг бүтээн байгуулалтад одоогоор нийт 80 хүн ажиллаж байгаагийн 20 нь тус сумын иргэд аж.  Мөн  Халхголын  бүс нутагт тариалж болох 5 сортын улаан буудай, төмс, рапс, шар буурцаг зэрэг тарималуудыг 1200 м2 тарьж туршиж байгаа гэнэ. Төслийн дараагийн шатанд 30 мянган га атаршсан талбайг эргэлтэнд оруулахаас гадна гол зам, тогтвортой цахилгаан хангамжийг дахин сэргээж ойн зурвас байгуулахаар төлөвлөөд байгаа талаар аймгийн ХХААЖДҮГ-аас мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж