Ерөнхийлөгч Ираны үндэсний номын сан, архивыг үзлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ираны үндэсний номын сан, архивыг үзлээ

Иран улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ираны үндэсний номын сан, архивыг үзэв.

Энэ номын сан 1937 онд байгуулагдсан бөгөөд долоон сая ном хадгалах багтаамжтай юм байна. Нийслэл Тегеран хотноо хэд хэдэн салбартайн дээр Үндэсний номын сан маш олон номын сангийн сан хөмрөгийг өөртөө багтаадаг, ховор гар бичмэлүүд ихтэй ажээ. Тэдний дунд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох сурвалж зохиолын гар бичмэлүүд, Ил хаадын зарлигууд ч олон бий. Ираны үндэсний архивт ч Ил хаант улсын болон монгол хаадын холбогдолтой баримт, гар бичмэл байдаг.

Ерөнхийлөгч тэдгээрийг судлах чиглэлээр хэд хэдэн санал Ираны удирдлагуудад тавьж тохиролцоод байна.

Эх сурвалж: www.president.mn




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж