Salma загварын хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Salma загварын хуудаснаа

Өдгөө 43 настай Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг Salma Hayek загварын алдарт сэтгүүл болох “InStyle”-ийн нүүр хуудсанд зургаа авахуулжээ.
Тэрбээр уг сэтгүүлд сонирхолтой товч ярилцлага өгч, сэтгүүлчийн асуултанд илэн далангүй хариулт өгсөн байна.

-Гоо сайхны хагалгааны талаар та юу гэж боддог вэ?

-Би гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй. Яваандаа ч хийлгэхгүй. Энэ бол түр зуур бусдын нүдийг хуурсан л хэрэг шүү дээ. Чи 20 жилийн хйимэл хөх, хиймэл уруул ямар болох талаар бодоод үз дээ. Аймшигтай биш гэж үү. Би бол жам ёсоороо л хөгширнө. Насандаа таарсан гоо сайхан гэж зүйл байдаг. 60, 70 настай байж нэг ч үрчлээгүй байна гэдэг гоо сайхны хэмжүүр биш. Тэр насанд магадгүй үрчлээ таныг хамгийн сайхнаар чимж болох юм.

-Ээж болох төлөвлөгөө байгаа юу?

-Би бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэж боддог. Энэ гэхдээ ямар нэг шашинтай холбоотой мухар сүсэг биш шүү. Хэзээ би ээж болох цаг ирнэ, тэр үедээ л ээж болно гэж бодож байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж