Есдүгээр сарын 10-нд Бөхөн шарын нуруунд Завхан аймгийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн сорилго наадам болох гэж байна. Сорилго наадмыг Завхан аймгийн Үндэсний бөхийн холбоо, Шинэ-Азиа групптэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бөхийн барилдааны шагналын сан 5 сая төгрөг ажээ. Наадамд даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, улсын начин Л.Нямсүрэн нарын бөхчүүд хүрэлцэн очих юм байна.
Эх сурвалж: www.undesniibukh.mn