“Хорин жилийн дараа” ном эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

“Хорин жилийн дараа” ном эрэлт ихтэй байна

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ "Хорин жилийн дараа", "Муу залуу" нэртэй туужийн хоёр номоо хэвлүүлэн гаргасан билээ. Энэхүү ном нь хэвлэгдэн гарсан цагаасаа хойш маш их эрэлт хэрэгцээтэй байгаа аж. “20 жилийн дараа” тууж  нь “Би чамд хайртай” киноны  анхны хувилбар юм байна.  Гэхдээ үйл явдал нь “Би чамд хайртай-2” кино зохиолоос эрс ондоо аж. Тухайлбал, тус киноны гол баатар Дэлгэр “Хорин жилийн дараа “туужид амьд сэрүүн байх бөгөөд  сонирхолтой адал явдлаар  дүүрэн өрнөдөг юм. Сүүлийн үед “Таны шинэ гарсан хоёр номыг аваад уншиж дуусаагүй байхдаа  хулгайд алдчихлаа” гэж зохиолч бүсгүй рүү байнга залгаж байгаа гэнэ.

 Б.Анхаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж