УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг уламжлалтай. Өнөөдөр Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн бүлэг 09.00 цаг хуралдаж эхэлсэн бол МАН-ын гишүүд мөн 09.00 цагт хуралдаж байгаа юм байна.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх ётой Орон нутгийн сонгуулийн хуулиар “Шударга ёс” эвслийн бүлэг чуулганаас түр завсарлага аваад буй. Тус эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн зарим заалтыг хэлэлцэж байгаа юм байна. Бүлгийн хуралдааны шийдвэрээс хамааран УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан орох эсэх нь тодорхой болох юм.
Ш.ЧИМЭГ