Jay-Z өөрийн нэрийн чихэвчтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Jay-Z өөрийн нэрийн чихэвчтэй болжээ

Dr. Dre-ыг өөрийн нэрийн чихэвч бүтээсэн цорын ганц реппер гэгддэг байсан үе ард хоцорлоо.
Алдарт реппэр Jay-Z-гийн үүсгэн байгуулсан “Roc Nation” студи, чихэвч үйлдвэрлэлээрээ дээгүүрт тооцогддог “Skullcandy” компанитай хамтран нэгэн чихэвч бүтээжээ.
Чихэвчний эзэмшигч болох “Roc Nation” студийг төлөөлж Beyonce энэхүү чихэвчний талаар мэдэгдэл хийхдээ “Бидний хамгийн гол зорилго бол гайхалтай сайхан дуу хөгжмийг хүмүүст хүргэх байдаг. Хэдийгээр сайн бүтээл байсан ч яг тэр амьд дуугаралтаар нь хүмүүс сонсох боломж төдийлэн байдаггүй. Энэ орон зайг л бид нөхөх гэж хичээж байна. Манай “Roc Nation” болон “Skullcandy”-гийн хамтын бүтээл болох энэхүү чихэвч хүмүүст тэр гайхалтай дуугаралтыг мэдрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
“Roc Nation”-ны энэхүү чихэвч нь “Aviator” нэртэй ба гоёмсог металл хүрээтэй, хамгийн гайхалтай нь өөр дээрээ санах ойтой байх аж. Дуртай дуунуудаа чихэвчиндээ суулгаад л сонсоод явна гээд бодоод үз дээ. Үнэхээр гайхалтай байгаа биз.
Энэхүү чихэвчийг ирэх зургадугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
 Өнгөний хувьд бор, хар, цагаан гэсэн сонголттой байх аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж