Атлетико европын супер цомын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Атлетико европын супер цомын эзэн боллоо

Радамел Фалкаогийн оруулсан гурван гоолын ачаар өнгөрөгч баасан гаригын шөнө Монако улсад зохиогдсон Европын супер цомын тэмцээнд 4:1-ийн харьцаагаар Челси багыг буулган авч супер цомын эзэн боллоо. Тоглолтын зургаа дахь минутад Фалкао зүүн хөлөөрөө хаалганы баруун буланд оруулж тооны харьцаагаар нээсэн юм. Харин тоглолтын 19 болон 45 дахь минутад тэрээр дахин хоёр гоол хийж эхний үед хет-трик хийсэн билээ. Харин хоёрдугаар үеийн 60 дахь минутад Атлетикогийн тоглогч Миранда тоглолтын тооны харьцааг 4:0 болгосон юм. Тоглолтын эцсийн цэгийг Челси тавьсан бөгөөд 75 дахь минутад тус багийн Гари Кехилл гоол оруулсан билээ. Хэдийгээр аваргуудын лигийн аваргуудыг супер цом хүртэнэ гэж таамаглаж байсан ч Европа лигийн аварга Атлетик Мадрид өрсөлдөгчөө санаанд оромгүйгээр бут ниргэлээ. “Бид илүү байгаагүй, сайн ч тоглоогүй. Энэ тоглолтоос сурах зүйл их байна. Хамгаалалт, довтолгоо бүх юм маш муу байлаа” гэж Челсигийн ерөнхий менежер Роберто ди Матео ярьжээ.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж