National Geographic Kids-тэй хичээлийн шинэ жил

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

National Geographic Kids-тэй хичээлийн шинэ жил

National Geographic Kids Mongolia сэтгүүлээ захиалан уншсанаар дэлхийн 188 оронд үйл ажиллагаагаа явуулдаг Үндэсний газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн болно.

Шинэ хичээлийн жилээ хүүхэд бүхэн шинэ сонин зүйлтэй учирч, шинэ бүхнийг танин мэдэх хүсэл дүүрэн угтдаг. Тэгвэл энэ хичээлийн жил нь дэлхийн 5 сая гэр бүл сонгон уншдаг, 19 оронд хэвлэгдэн гардаг, Эцэг эхийн шилдэг сонголт (Parents’ Choice Gold Award) шагналыг удаа дараа хүртсэн дэлхийн брэнд National Geographic Kids сэтгүүлтэй эхэлж байгаагаараа онцлог боллоо.

Хялбаршуулсан, зугаатай байдлаар дэлхийн үүсэл, сансар огторгуй, хүрээлэн буй орчин,  техник технологи, шинжлэх ухааны нээлтүүдийн тухай өгүүлдэг National Geographic Kids сэтгүүлийг хүүхдийнхээ боловсрол, хөгжилд онцгой анхаардаг аав, ээжүүд, боловсролын байгууллагууд  сонгодог.

Энэ хичээлийн жилээс эхлэн монгол хүүхдүүд National Geographic Kids Mongolia сэтгүүлээ монгол, англи хэлээр уншиж танин мэдэхүй, шинжлэх ухааны мэдлэгээ зузаатгахын зэрэгцээ англи хэл сурах боломжтой боллоо. Хүүхдүүд маань сэтгүүлээ захиалан уншсанаар дэлхийн 188 оронд үйл ажиллагаагаа явуулдаг Үндэсний газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн болох юм.

Тус сэтгүүлийг захиалагч хүүхэд нь Үндэсний Газар зүйн Нийгэмлэгийн гишүүн болж сэтгүүлээ хүргүүлэн уншихын зэрэгцээ хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн, фото, уран зургийн гэх мэт сонирхолтой уралдаануудад оролцон үндэсний хэмжээнд шалгарч зуслангийн аялалд явах цаашид National Geographic Bee арга хэмжээ болон бусад олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломж, сонирхолтой бэлгүүдийн эзэн болох юм.

Бас нэгэн содон үйл явдал гэвэл олон мянган монгол хүүхдүүдийн хайртай баатар Динза сэтгүүлийн эрхлэгч болж, харин Цондоолой, Цүндээлэй хоёр сурвалжлагч нь болжээ.

Тэд нийт хүүхдүүд, эцэг эхчүүд, сургууль багш нартаа  2012-2013 оны хичээлийн шинэ жилийн Эрдмийн баярын мэнд хүргэснийг бид уламжилж байна.

Үндэсний газарзүйн нийгэмлэгийн тухай товчхон дурьдахад дэлхий ертөнц, далай тэнгис, сансар огторгуйн судалгаа шинжилгээний 10 мянга гаруй төслийг дэмжиж хүн төрөлхтний оюун санаанд асар их мэдлэг, мэдээллийг хүргэсэн бөгөөд Монгол улс албан ёсны гишүүн нь болсноор монгол залуу эрдэмтэн судлаачдад өөрийн судалгаа шинжилгээгээ санхүүлжүүлэхийн зэрэгцээ дэлхийн түвшинд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож байна. Нийгэмлэгийн “National Geographic” үндсэн сэтгүүл нь мөн удахгүй Монгол хувилбараа уншигчдынхаа гар дээр хүргэх гэж байна. Нийгэмлэгийн үйл ажиллагааны нэг хэсэг болох энэхүү сэтгүүл нь мөн шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээ, мэдээллээр баялаг бөгөөд эрдэмтэн, багш, судлаач нарын шилдэг гарын авлага болохуйцаараа онцлог юм. Үндэсний газарзүйн нийгэмлэгийн анхны монгол гишүүдийг олон сонирхолтой арга хэмжээ, бэлэг хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж