
Ингээд Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. Тэртээх 1990 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр түүхэнд томоохон үйл явдал болжээ. Монголын ардчилсан холбоо /МоАХ/, Ардчилсан социалист хөдөлгөөн /АСХ/, Шинэ дэвшилт холбоо /ШДХ/, Монголын оюутны холбоо/МОХ/ МУИС-ийн хичээлийн 3-р байранд хамтарсан хуралдаан хийж Ардчилсан Хүчнүүдийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд явуулсан хамтарсан мэдэгдэлд дурдахдаа:
Гүнзгий хямралд орсон улс төрийн тогтоцыг үндсээр нь өөрчилж, нийгмийг ардчилахын төлөө тэмцэлд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны төлөөлөгчдийн анхдугаар хуралд оролцогчид зорилго нэгтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэж дараах шаардлагуудыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороонд тавьж байна.

2. Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан Ардын түр хурал /АТХ/-ыг 1990 оны 3-р сард багтааж байгуулах. АТХ нь БНМАУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ, төрийн СОНГУУЛИЙН ХУУЛийг боловсруулан баталж, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулаад огцрох.
3. Дээрх асуудлыг шийдвэрлэх явцад эх орны тусгаар тогтнол, улс үндэстний эв нэгдэл, ард түмний аюулгүй байдал ямар нэгэн хэлбэрээр хөсөрдөх ёсгүй.
4. Энэхүү мэдэгдлийн албан ёсны хариуг 1990 оны 3-р сарын 7-ны дотор радио, телевизээр өгөх. Хариу өгөх цагаа нийтэд “урьдчилан мэдэгдэх” гэжээ.
1990 оны Гуравдугаар сарын 4-ний өдөр Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны жагсаал цуглаан Ялалтын талбайд болжээ. Жагсагчид Ялалтын талбайгаас Төрийн ордны гадна ирж дээр дурдсан дөрвөн шаардлага бүхий мэдэгдлийг авахыг шаардахад АИХ-ын Тэргүүлэгч Б.Лувсанцэрэн гарч ирж мэдэгдлийг авав хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ. Энэ өдрийн Ардчиллын төлөөх хүчнүүдийн хамтарсан анхны цуглаан нь Ардчилсан Хувьсгалын түүхэнд тодоор үлдсэн тэмдэглэлт өдөр билээ.