Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мохаммед Риза Рахимитэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мохаммед Риза Рахимитэй уулзав

Иран Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Лалын Бүгд Найрамдах Иран Улсын тэргүүн дэд Ерөнхийлөгч Мохаммед Риза Рахимитэй уулзаж ярилцав.

Тэд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Мөн хоёр орны түүх тэдний ярианы нэг гол сэдэв байлаа. Эртний өөрийн гэсэн өвөрмөц соёл, уламжлалтай ард түмнүүд түүнийгээ авч үлдэх нь орчин үеийн даяаршиж буй дэлхий ертөнцөд хамгийн чухал зүйл гэдгийг харилцан онцлон тэмдэглэж байв.

Тиймээс Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч нар Монгол, Ираны түүхийг хамтран судлах асуудлаар ярилцлаа.

Эх сурвалж: www.www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж